Хөтөлбөрүүд рүү буцах
Program

Математик — Логик сэтгэлгээ

Логик сэтгэлгээ бол зөв шийдвэр гаргалтын үндэс.

Математик — Логик сэтгэлгээ

БШУЯ-ын цөм хөтөлбөрт үндэслэн хүүхдийг математикийн суурь мэдлэг, математик хэл сэтгэлгээг эзэмшин, асуудлыг тооцоолон шийдвэрлэх чадвартай болгоно. Нэр томьёо, дүрэм, зүй тогтлыг ойлгож, асуудлыг загварчлах, шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, шийдийг шалгах үйл явцаар суралцана. Математикийн сургалтаар сурагчид логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх арга барилд суралцаж, өдөр тутмын амьдралд хэмнэлттэй, хариуцлагатай хандах дадал төлөвшүүлнэ.

Арга зүй

БШУЯ-ын цөм хөтөлбөрт суурилсан

Хүүхэд юу сурах

Тооны ойлголт (тоо таних, харьцуулах, дараалал)
Нэмэх, хасах, үржих, хуваах суурь чадвар
Логик сэтгэлгээ
Зүй тогтол олж харах, үргэлжлүүлэх
Хэмжигдэхүүн ойлгох (урт, жин, эзлэхүүн, хугацаа)
Геометрийн суурь ойлголт (хэлбэр, орон зай)
Загварчлах чадвар (зураг, схем, хүснэгт ашиглах)
Математикийн хэл, нэр томьёо хэрэглэх
Өдөр тутмын амьдралд математик ашиглах (мөнгө, цаг, тооцоо)

Элсэлтийн бүртгэл

1, 2-р ангийн элсэлтийн бүртгэлээ өгнө үү

Элсэлтийн бүртгэл