Program
SEEL — Сэтгэл зүйн хөгжил
“Өөрийгөө ойлгосон хүүхэд бусдыг ойлгодог.”
SEEL — Сэтгэл зүйн хөгжил
АНУ-ын Эмори Их сургуулийн боловсруулсан SEEL хөтөлбөр нь анхаарал төвлөрөл, энэрэнгүй хандлага, зөв харилцааны чадварыг алхам алхмаар хөгжүүлнэ. Таны хүүхэд өөрийгөө болоод бусдыг ойлгодог, сэтгэл хөдлөлөө таньдаг, удирддаг, сэтгэлийн хаттай, энэрэнгүй ёс зүйтэй иргэн болохыг зорино. Энэ бол зөвхөн сургуульд биш насан туршид хэрэгтэй суурь чадвар юм.
Арга зүй
АНУ-ын Эмори Их сургуулийн SEEL хөтөлбөр
Хүүхэд юу сурах
Өөрийн сэтгэл хөдлөлийг таних, нэрлэх
Сэтгэл хөдлөлөө зохицуулах (тайвшрах, хүлээх, өөрийгөө барих)
Анхаарал төвлөрүүлэх чадвар
Энэрэнгүй, хүндэтгэлтэй хандлага
Зөв харилцааны ур чадвар (сонсох, ээлж хүлээх, илэрхийлэх)
Ёс зүйтэй шийдвэр гаргах
Өөрийн үйлдэлд хариуцлага хүлээх
Тэвчээр, сэтгэлийн хат
Эерэг хандлага, өөртөө итгэх итгэл