Program
Биеийн хөгжил — Эрүүл амьдрал
“Эрүүл бие — идэвхтэй, зөв амьдралын суурь.”
Биеийн хөгжил — Эрүүл амьдрал
Бие тамир, бүжгээр дамжуулан хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, багаар ажиллах, дүрэм мөрдөх, тэсвэр хатуужил, сахилга баттай, өдөр тутмын амьдралд шаардлагатай хөдөлгөөний чадварыг эзэмшүүлнэ. Биеийн тамирын үндсэн хөдөлгөөн, дасгал, спортын суурь техникийг зөв гүйцэтгэж сурахын зэрэгцээ бүжгээр дамжуулан идэвхтэй, сонирхолтой байдлаар хөгжнө.
Арга зүй
Бие тамир, бүжгийн хослосон сургалт
Хүүхэд юу сурах
Биеийн үндсэн хөдөлгөөний чадвар (алхах, гүйх, үсрэх, шидэх, барих)
Тэнцвэр, зохицуулалт, уян хатан байдал
Спортын суурь чадварууд
Биеийн тэсвэр, хүч, хурд
Хэмнэл мэдрэх, бүжгийн суурь хөдөлгөөн
Багаар ажиллах чадвар
Дүрэм мөрдөх, сахилга бат
Эрүүл амьдралын хэвшил