Манай сургуульд бүтээлч байдалд ямар нэгэн хязгаар үгүй. Уламжлалт хичээлүүдээс гадна бид сурагчдыг уран сайхны мэдрэмж, илэрхийлэх ур чадвартай нэгнийг төлөвшүүлнэ. Манай дүрслэх урлагийн хөтөлбөр нь график дизайнд онцгой анхаарал хандуулж, сурагч бүрийн бүтээлч чадавхийг нээх зорилготой юм.
- Дизайны програмын анхан шатны мэдлэг: Photoshop, Illustrator, Canva зэрэг програм хангамжийг ашиглан зурагт хуудас, лого бүтээх, дижитал бүтээл урлах зэрэг төсөл хийх ба үүгээр дамжуулан сурагчид санаагаа хэрхэн бусдад үр дүнтэй дамжуулах суурь чадварт суралцах юм;
- График дизайн: Сурагчид зар сурталчилгаа, маркетингаас эхлэн вэб дизайн, брэндинг хүртэл янз бүрийн салбарт график дизайныг хэрхэн ашигладаг талаар судална; Сурагчид график дизайны ур чадварын практик хэрэглээг эзэмшсэнээр нийгэмд дизайны нөлөөг ойлгон, үүнийг өөрийн давуу тал болгон ашиглах боломжтой болох;
- Төсөл: Сурагчид практик төслүүдээр дамжуулан найруулга, мэдрэмж, өнгөний зохицол зэрэг урлагийн үндсэн зарчмыг сурна. Бусад сурагчтай хамтарсан төсөл хийснээр сурагчдын өөрсдийн санаа бодлоо хуваалцах, бие биенээсээ суралцах, хүндлэх зэрэг олон чадвар хөгжих;
- Санааг бодитоор хэрэгжүүлэх: Сурагчдын төслийн эцсийн санааг бодит болгоход сургууль дэмжин ажиллах.
Спортоор хичээллэх нь бие бялдрын чийрэгжилтийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сахилга бат, тэсвэр хатуужил зэрэг амьдралын чухал ур чадварыг эзэмшүүлдэг. Манай хөтөлбөр нь сурагчдад спортын ур чадвараа сайжруулах, шинэ хүсэл тэмүүллийг олж илрүүлэх олон төрлийн боломжийг олгох зорилготой юм.
- Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол, хөнгөн атлетик: Манай хөтөлбөр нь сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол, хөнгөн атлетик зэрэг олон төрлийн уламжлалт спортыг санал болгодог. Эдгээр спортоор хичээллэснээр сурагчид авхаалж самбаа, багаар ажиллах зэрэг чухал ур чадваруудыг хөгжүүлдэг.
- Уул/хананд авиралт: Ууланд авиралтын тусгай төнөг төхөөрөмжүүд дээр хичээллүүлэн сурагчдыг хурд, хүч, авхаалж самбаатай болгох бөгөөд хүүхдийг байгальд хайртай, хөдөлгөөний идэвхтэй болгох сонирхолтой хөтөлбөр юм.
- Эрүүл мэндийн боловрол: Эрүүл дадал зуршил, өөрийгөө хайрлахыг сургаж сурагчдад эрүүл мэндээ нэн тэргүүнд тавьж, биеийн тамирын дасгал сургуулилтаа амьдралынхаа бусад хэсгүүдтэй тэнцвэржүүлэх боломжийг олгодог.