Олон талт, эрх тэгш байдал, оролцоо нь шүүмжлэлтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх, нийгэм/сэтгэл хөдлөлийн ур чадвар эзэмших, өөрийгөө илэрхийлэх, инженерчлэлийн сэтгэлгээг бий болгодог учраас манай сургалтын хөтөлбөрийн гол үзэл баримтлал юм.
Олон талт байдал:
Сурагч бүр өөрсдийн гэсэн онцлог сэтгэлгээ, харах өнцөгтэй байдаг бөгөөд манай хөтөлбөр сурагчдын онцлог шинж чанарыг үгүйсгэх бус тохирсон байдлаар чиглүүлж, хөгжүүлэхийг чухалчилдаг ба эцэг эх, багш, сурагчийн зүгээс хамтран хэрэгжүүлэх юм.
Эрх тэгш байдал:
Эрх тэгш байдлыг хангах гэдэг нь сургалтын хөтөлбөр болон сургуулийн орчинг сурагч бүрт хүртээмжтэй, нөөц бололцоог бий болгох, цаашид хөгжин дэвших боломжийг нээхүйц байлгах гэсэн үг юм.
Оролцоо:
Сурагчдыг сургуулийн орчноос эхлээд аливаа зүйлд өөрийн биеэр оролцдог идэвхтэй иргэн болгон хүмүүжүүлэх нь ирээдүйд нийгэм болон хүрээлэн буй орчиндоо өөрчлөлт шинэчлэлт хийх сэтгэлгээтэй бие хүн болгох үндэс суурь юм. Тус боломжийг сурагч нэг бүрт олгосноор нээлттэй бөгөөд ээлтэй сургуулийн орчинг бий болгоно.
Бидний үнэт зүйл бол олон талт, эрх тэгш байдал, оролцоогоор дамжуулан хайр, баяр баяслаар дүүрэн сургуулийн орчин юм.
Хэт нэг талыг барьсан итгэл үнэмшил, ялгаварлан гадуурхалт нь бидний өөрийн үзэл бодол, таних мэдэхүй болон ертөнцийг хэрхэн мэдрэхэд нөлөөлдөг.
Тиймээс сурагчдад өөрсдийн болон бусдын харах өнцгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх чадварыг суулгах нь бидний сургалтын суурь юм.
Үүнд:
© 2024 он. Mongol School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency