• Танилцуулга
  • Бага анги
  • Дунд анги
  • Ахлах анги
  • Их сургуулийн элсэлт
  • Нэмэлт клуб
  • Их сургуулийн бэлтгэл хөтөлбөр

    Тус хөтөлбөрийн зорилго бол их сургуульд элсэх өргөдөл, бэлтгэлийн үйл явцаас сурагчид өөрийгөө илүү гүн гүнзгий ухамсарлаж, өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй, ирээдүйн хүсэл тэмүүллээ биелүүлэх чадвартай, тууштай болгох явдал юм. 

    9-12-р анги нь их сургуульд сурч, амьдралын гараагаа эхлэхэд нэн чухал цаг хугацаанд тооцогддог. Тиймээс сурагчдад сурч мэдэж, хийж бүтээсэн амжилтаа улам ахиулахад дэлхийн шилдэг их сургуулиудад элсэх, тэтгэлэгт хамрагдах хөтөлбөр, боломжийг олгоно. Их сургуулийн өргөдлийн үйл явцад маш их цаг хугацаа, хичээл зүтгэл, мөн мөнгө санхүү шаардагддаг. 

    9-р ангиас эхлээд идэвхтэй арга хэмжээ, тэмцээн уралдаан, сайн дурын ажил зэрэгт хамрагдах хэрэгтэй байдаг. Мөн өөрийн сонирхол, мэргэжил, сургуулийн судалгаа гээд өөрийгөө танин мэдэх жил юм. Тиймээс сурагчдад хувь хүн талаас ямар зан чанар хандлагатай байж дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцдэг зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан чиглүүлэг өгөх, нийтийн арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах зэргээр дэмжлэг үзүүлнэ.

    Дээр дурдсан үйл ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэн хөгжүүлэх бөгөөд нэмэлтээр хэлний болон бусад шаардагдах шалгалтуудад бэлдэж эхлэх шаардлагатай. Тиймээс хичээлийн хөтөлбөрийг тэр чиглэлд улам гүнзгийрүүлснээр хүссэн их дээд сургуульдаа амжилттай элсэх боломжийг бий болгох юм. Зуны амралт нь бие даан хөгжихөд хамгийн чухал үе бөгөөд сургуулийн судалгаа, хувь хүний өсөлт хөгжил дээр мөн анхаарч өөрийгөө шинэ зүйлд сорих аяллыг хийхэд тусална.

    Шалгалтын оноогоо авах болон өргөдлийн үйл явц хэрхэн явагдах тодорхой төлөвлөгөө, цагийн хуваарь гаргаж бэлдэх үе. Өргөдлөө илгээх сургуулиудын жагсаалт гарган судалгаа хийх, сургуулийн зөвлөхтэй ярилцах, цахим уулзалт, үйл ажиллагаанд хамрагдах. Өөрийнхөө тухай бичих эсээ болон сургууль бүрийн нэмэлт эсээг хэрхэн бичих талаар, мөн эсээний анхны хувилбараа гаргахад сургуулийн зүгээс төгс болгох тал дээр анхааран ажиллана.

    Өргөдөлд шаардлагатай бүх материалыг бэлдэж, өргөдлөө илгээх үе. Тэтгэлэгт хамрагдах материал шаардлага хангах. Нарийн төлөвлөгөөний дагуу бид алхам тутамд сурагчдын өргөдлийн үйл явцыг хянаж, шаардлагатай үед онцгой тусламж үзүүлнэ. Төгсөх ангид бүтээх туршлага болон дурсамжийг хамтдаа бүтээлцэнэ.

    © 2024 он. Mongol School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency