Манай соёл урлагийн хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрсдийгөө уран сайхны аргаар илэрхийлэх, урлагийн янз бүрийн төрөлд практик ур чадварыг хөгжүүлэх онцгой боломжийг олгодог.
- Дизайны програмын ахисан түвшний мэдлэг: Дизайны хамгийн сүүлийн үеийн программ, техник төхөөрөмжүүдийг хэрхэн ахисан түвшинд ашиглах талаарх мэдлэг олгосгоор сурагчид дэлхийн урлагийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болох;
- Урлагийн түүх: Сонгодог урлагаас орчин үеийн урлаг хүртэлх төрөл бүрийн урлагийн хөдөлгөөн, хэв маяг, үеийн талаарх ойлголттой болж, урлагийн түүхийг тоймлон судлах зэргээр урлагийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй бие хүн болгон төлөвшүүлнэ; Олон улсын урлагтай танилцах нь сурагчдад өөр өөр соёл, уламжлал, үзэл бодолтой танилцаж, соёлын үнэлэмж, ухамсрыг бий болгож, нээлттэй харах өнцгийг хөгжүүлдэг;
- Төсөл: Өөрсдийн онцлог сэтгэлгээ, зан чанар, эсвэл нийгмийг тойрсон зэрэг тодорхой сэдэв, үзэл баримтлалаар уран сайхны олон төрлийн хэв маягийг ашиглан төсөл хэрэгжүүлэх, уран бүтээл тууривах зэрэг сурагчдад өөрсдийгөө илэрхийлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа багтдаг.
Сурагч бүр хөдөлгөөний идэвхтэй, эрүүл мэндийн боловсролтой байх нь манай сургуулийн хувьд үнэ цэнтэй бөгөөд манай хөтөлбөр нь сурагчдад өөрсдийн сонирхсон спортын ур чадвараа сайжруулах, эрүүл чийрэг, өөрийн эрүүл мэндийг анхаардаг, хайрладаг, өөртөө халамжтай иргэнийг бүтээх зорилготой.
- Төрөл бүрийн спорт, фитнесс: “Спорт ба атлетик”-ийн хөтөлбөр нь сурагчдыг өөрсдийн хүссэн, төрөл бүрийн спорт, фитнессээр хичээллэх боломжийг олгодог;
- Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг: Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг зэрэг спортын дугуйланд хичээлийн дараах чөлөөт цагаар хамрагдах;
- Хөнгөн төрлийн спорт: Иог, бүжиг, гимнастик гэх мэт хөнгөн төрлийн спортоор хичээллэх боломжтой;
- Бие хамгаалах урлаг: Бие хамгаалах урлагийн талаар ойлголт, мэдлэгтэй болж, хичээллэх;
- Эрүүл, зөв амьдралын хэв маяг: Эрүүл, зөв амьдралын хэв маяг, эрүүл хооллолтын мэдлэгтэй болж, амьдралдаа хэвшүүлж сурах.