• Сургалт, үйл ажиллагаа
  • Өглөөний цай болон өдрийн хоол
  • Дүрэмт хувцас
  • Эцэг эхийн зөвлөл
  • Эрүүл биед саруул ухаан оршино. 

    Хүүхдийн бие махбодын болон тархины хөгжилд тэнцвэртэй хооллолт нь хамгийн чухалд тооцогддог. Өдрийг эрүүл өглөөний цайгаар эхлүүлэх нь анхаарал төвлөрөлт болон бүхэл өдрийн турш эрч хүчтэй суралцах суурь болдог. Манай өглөөний цай болон өдрийн хоолны хөтөлбөр нь хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих эрүүл, баялаг орцтой хоолоор хангах зорилготой. 

    Манай сургуулийн өглөөний цай болон өдрийн хоолны хөтөлбөр нь зөвхөн хоолоор үйлчлэхээс гадна эрүүл амьдралын хэв маягийг түгээх юм. Бид сурагчдад эрүүл хооллолтын ач холбогдол, энэ нь хүний бие болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар насан туршийн эрүүл мэнд, дадал зуршлын тухай боловсролыг эзэмшүүлэх болно. 

     

     

    Манай сургуулийн өглөөний цай болон өдрийн хоолны хөтөлбөр нь сурагчдад шим тэжээлтэй, өдөрт авах ёстой илчлэгтэй цай, хоол өгөхийг чухалчилдаг.
    Өдрийн хоол нь шинэ мах, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэгдсэн, өнгө, үнэр, амт оруулагчгүй эрүүл хоол юм.
    Манай сургууль нь САХАРГҮЙ сургууль юм. Тиймээс өглөөний цай, өдрийн хоолонд ямар нэгэн нэмэлт сахар ороогүй.
    Бид олон талт байдлыг чухалчилдаг учир тодорхой төрлийн хоолны дэглэм барьдаг сурагчид өөрсдийн хүссэн хоолоо бэлдүүлж идэх боломжтой.

    © 2024 он. Mongol School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency